Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн ирцийн мэдээллийг 12.00, 16.00, 20.00 цагт мэдээлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж буй.

Сонгуулийн ирцийн мэдээллийг өнөөдөр 12.00, 16.00, 20.00 цагт СЕХ-ноос мэдээлнэ.

Сонгуульд оролцоно гэдэг нь хүн бүр өөрийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах чухал алхам юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон байдаг.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2,040,556 сонгогч бүртгэгджээ. Та тэдний нэг тул сонгуульд саналаа өгч, төрийн эрх барих эрхээ эдлээрэй.

Сурвалжилга: Эртэч иргэд цагтаа ирсэн ч
Сурвалжилга: Эртэч иргэд цагтаа ирсэн ч "хаалттай хаалга мөргөв"
 
Хайгуулын ажлыг эсэргүүцэж, лайв хийсэн иргэдэд нийтийн хэв журам зөрчихгүй байх шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьжээ
Хайгуулын ажлыг эсэргүүцэж, лайв хийсэн иргэдэд нийтийн хэв журам зөрчихгүй байх шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.