Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох ХАРИУЦЛАГАТАЙ ӨДӨР

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
1 минут 16 секунд

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хэсгийн хороод өглөө 07.00 цагт орон даяар санал авах ажиллагаагаа нэгэн зэрэг эхлүүллээ. Санал авах үйл явц оройн 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд нийт 2087 хэсгийн хороонд 2,167,942 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Үүнээс үндсэн сонгогчоор 2,040,556 хүн бүртгэгдсэн бол түр хасав төлөвтэй 110,773 сонгогч бүртгэгджээ. Харин нийслэлд 1,009,755 иргэн, орон нутгийн хэмжээнд нийтдээ 1,141,574 иргэн санал өгөх юм байна. Сонгогчид та бүхэн санал өгөхөөр очихдоо амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмаа баримталж, иргэний баримт бичгээ авч очиж саналаа өгөх боломжтой. Таныг санал өгөхөд дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй гэдгийг өчигдөр албаны хүмүүс мэдэгдсэн.

Тиймээс өнөөдөр Үндсэн хуулиар ологдсон бүрэн эрхээ эдэлж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай өдөр тул иргэн бүр сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ubn.mn

СОНГУУЛЬ 2021: Та саналаа ХААНА очиж өгөхөө ЭНДЭЭС ХАРААРАЙ
СОНГУУЛЬ 2021: Та саналаа ХААНА очиж өгөхөө ЭНДЭЭС ХАРААРАЙ
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.