Өнөөдөр 17.30 цагаас нэр дэвшигчид МҮОНТ-ээр мэтгэлцэх байсан боловч зохион байгуулагч МҮОНРТ-ийн зүгээс мэтгэлцээнийг цуцласан талаар бид мэдээлсэн. МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар мэдээллийн үеэр намуудын төлөөлөл мэтгэлцээнийг өөр сувгаар хүргэхээр ярилцаж байгаа талаар дурдсан.
Намуудын төлөөлөл болох нэр дэвшигчдийн менежер, сонгуулийн штабынхан телевизийн эфирээр бус өөр мэдээллийн сувгаар мэтгэлцэх хувилбарын талаар ярилцаж байгаа аж. Нэгдсэн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.