Нүхэн жорлонд унасан бага насны хүүхдийг эсэн мэнд гаргажээ.Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6 дугаар гудамжинд бага насны хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 километр зам туулан очиход иргэн 4 настай, эрэгтэй хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байжээ.
Тухайн хүүхдийг алба хаагчид эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.