Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүр “гарах-орох” зориулалтын визийг авч байсан нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан. Тэгвэл Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй болжээ. Өөрөөр хэлбэл, оршин суух зөвшөөрлийнхөө хугацаанд, дахин виз мэдүүлэх шаардлагагүйгээр оршин суух үнэмлэхээ үзүүлээд хилээр нэвтрэх боломжтой болж байна. Энэхүү журам нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ.

Вакцинжуулалт хүний эрх зөрчиж буй эсэх талаар нээлттэй сонсгол хийнэ
Вакцинжуулалт хүний эрх зөрчиж буй эсэх талаар нээлттэй сонсгол хийнэ
 
Б.Баасандорж: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох Дээд Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй байна. УИХ яаж хэлэлцэх зохицуулалтгүй болчхоод байгаа