Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Г.Ган-Очирыг худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй гэж шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 12 секунд

Хар машиныг хакердсан гэх мэдээлэл гаргасан иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжилж байгаа талаар бид мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Иргэн Г.Ган-Очир нь цахим орчинд сонгуулийн санал авах машинтай холбоотой мэдээллийг тараахдаа гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг ярьсан. Ярьсан асуудлуудтай нь холбоотойгоор цагдаагийн байгууллага албан ёсоор шалгая холбогдох шалгалт хийе гэхээр өөрөө зугтаад алга болчихсон.

Иймд худал мэдээлэл тараасан, бусдыг залилсан байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжилж байгаа тул иргэн Г.Ган-Очирын байгаа газрыг мэдэх хүн байвал цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлж, хамтран ажиллахыг хүсье" гэлээ.

Сануулахад, иргэн Г.Ган-Очир нь "Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон. МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан” хэмээн мэдээлж байсан юм.

Б.Баатархүү: Цахим тоглоомуудыг хаалгах хүсэлт тавиагүй
Б.Баатархүү: Цахим тоглоомуудыг хаалгах хүсэлт тавиагүй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.