Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Голын эрэгт очихдоо хүүхдээ хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний 5 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны арын Идэр, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван үерлэж байна.

Маргааш буюу 6 дугаар сарын 3-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, үерийн түвшинг 5-10 см даван үерлэнэ.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх Завхан, Говь-Алтай аймгийн иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа
Нэр дэвшигч У.Хүрэлсүх Завхан, Говь-Алтай аймгийн иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.