Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэж тооцоолжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр вакцинжуулалтын явц муу байгаа аймгийн удирдлагуудад хариуцлага тооцох талаар дурдлаа. Тэрбээр,

"Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгууд вакцинжуулалтын тоогоор эхний гуравт тооцогдож байгаа нь сайшаалтай. Нийслэл Улаанбаатар хотын хувьд маш сайн үзүүлэлт гарсан байна. Дархлаажуулалт доогуур үзүүлэлттэй байгаа Увс, Дундговь, Өвөрхангай аймгууд байна. 15.00 цагаас бүх аймгийн дарга нарыг цахим хуралд бэлэн байлгах хэрэгтэй байна. Тэр тусмаа ойр байгаа Дундговь аймгийн хувьд их хариуцлагагүй байна. Үүнийг ирэх жилийн улсын төсөв болон хөрөнгө оруулалттай уях хэрэгтэй. Адилхан боломж байгаа. Зарим аймгууд хойрго хандаж байгаад хариуцлага тооцох шаардлага байна.

Хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт асар их хүндрэл учруулна. Тиймээс хатуу хөл хорио тавихгүйгээр шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд явахаас өөр гарцгүй" гэв.

Ерөнхий сайд дараа нь Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өгөв.

Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11,913 хүн халдвар авсны 3,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын 15-наас халдварын тохиолдол буурах тухай танилцууллаа.

Цувралын тав дахь тоглолтод Финикс хожлоо
Цувралын тав дахь тоглолтод Финикс хожлоо
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.