Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал зуслан 2”-ыг Хөвсгөл аймагт барих шийдвэр гаргасан

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газрын шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Олон Улсын хүүхдийн "Найрамдал" төвд ажиллаж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудыг танилцууллаа. Тэрбээр,

"Та бүхэнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн багц арга хэмжээнүүдийг авсан.

Өнөөдөр бид хүүхдийн паркын газрыг паркаас өөр зориулалттай ашиглахыг хориглосон Засгийн газрын шийдвэр гаргасан. Мөн Бамбарууш кафегаа сэргээхээр болж байгаа. Бамбарууш кафе маань энэ наадмаар, эсвэл есдүгээр сард бид бүхний хүүхэд насны дурсамжтай хамт, үзэмтэй булчиктэйгээ, шоколадтайгаа, мөхөөлдөстэйгээ хамт эргэн үүд хаалгаа нээх болно.

Мөн Найрамдал зусландаа иж бүрэн их засвар хийхээр болж байгаа. Уурын зуух, зам талбай гээд бүх хэсгүүд дээр их засвар хийнэ. Үүнээс гадна "Найрамдал зуслан 2"-ыг Хөвсгөл аймагт барих шийдвэр гаргасан" гэв.

Шууд: Засгийн газрын гишүүд
Шууд: Засгийн газрын гишүүд "Найрамдал" төвд ажиллаж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.