Сингапур 2011 оны цөмийн гамшигтай холбогдуулан Фукушима мужаас хүнсний бүтээгдэхүүний импортод хязгаарлалт тогтоосон юм. Тэгвэл хязгаарлалтаа цуцалж байгаагаа баасан гарагт мэдэгджээ.
Японоос тариалангийн болон загас агнуурын импортод хязгаарлалт тогтоосон 54 улс, бүс нутгийн тоонд Сингапур багтжээ.
2020 оны нэгдүгээр сард Сингапур Японы зүүн хойд мужийн зарим хотын захиргаанаас хүнсний импортлох хоригоо цуцалсан юм. Энэ долоо хоногийн эхээр Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сугад импортын хязгаарлалтыг цуцлах шийдвэрийн талаар хэлэлцсэн аж.
Эх сурвалж: Kyodo news