“Тасманийн чөтгөр” гэх этгээд нэртэй амьтад Австралийн эх газарт 3000 жилийн дараа үржиж эхэлжээ. Тус улсын Шинэ Өмнөд Уэльс мужид долоон зулзага гарсан тухай “Aussie Ark” байгаль хамгаалах байгууллага мэдээлсэн байна.
Тус байгууллага энэ амьтныг Австралийн эх газарт буцаан нутагшуулах ажлыг удирдан явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд нас бие гүйцсэн 26 эмэгчнийг зэрлэг байгальд тавьжээ. “Aussie Ark” байгууллагынхан зулзагануудыг хэдэн долоо хоногийн турш харах юм.
Энэ төрлийн амьтад Австралийн эх газраас устахад хүрсэн шалтгаан нь зэрлэг динго нохойн идэш болж байсантай холбоотой бөгөөд үүнээс хойш Тасманийн арал дээр амьдарч байжээ. Гэвч 1990-ээд оноос хойш амьтнаас амьтанд дамждаг амны хавдар өвчний улмаас тоо толгой нь буурсан байна. Одоо байгаа мэдээллээр бол зэрлэг байгальд 25000 хүрэхгүй "Тасманийн чөтгөр" үлджээ. Нас биед хүрсэн эрэгчин нь 12 кг, харин эм нь 8 кг жинтэй сонсгол сайтай амьтад байдаг гэнэ.