Австри Улсын Грац хотноо үргэлжилж буй “Токио 2020” зуны олимпын наадмын эрх олгох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд манай шигшээ баг амжилттай тоглож байна. Тэд эхний хоёр тоглолтоо хийж хоёр ялалт байгуулан хэсгээ тэргүүлж байгаа.
Тэгвэл хоёр өдрийн дараах байдлаар олимпын эрх олгох тус тэмцээний онооны лидерүүдийг гурав дугаар байранд манай шигээ багийн тамирчин Э.Дөлгөөн хоёр тоглолтод 16 оноо авсан үзүүлэлтээр бичигдэж байна.
Манай 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дараагийн тоглолтоо Бразилийн шигшээтэй хийнэ.
Баяр