Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Johnson & Johnson” вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлт өгчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Америкийн “Johnson & Johnson” корпорац Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “Janssen” компанийнхаа коронавирусний вакциныг бүртгүүлэх хүсэлтээ өгчээ.

“Хэрэв Японы Эрүүл мэндийн яам биднийг хүсэлтийг хүлээж авбал “Johnson & Johnson”-ы үйлдвэрлэсэн вакциныг 2022 оны эхээр тус улсад нийлүүлэх боломжтой" гэж корпорацын цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурдсан байна.

Одоогийн байдлаар Японд Америк-Германы “Pfizer-BioNTech” консорциум, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Эмнэлгийн 4.8 сая ажилтнаас 2.3 сая нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байна. Харин 65-аас дээш насны 36 сая орчим хүнийг дөрөвдүгээр сарын 2-ноос дархлаажуулж эхэлсэн бөгөөд 1.6 сая нь эхний тунг, 138 мянга нь хоёр тунг бүрэн хийлгэжээ.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг шалгах явцад “Кью Эс Си” ХХК руу 100 тэрбум төгрөг хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогджээ
 
“Орлого ол” гэх телеграмын  группт нэгдэж 40 сая төгрөгөө залилуулжээ
“Орлого ол” гэх телеграмын группт нэгдэж 40 сая төгрөгөө залилуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.