Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт“-ийн 49 хувийг шалгах явцад “Кью Эс Си” ХХК руу 100 тэрбум төгрөг хууль бусаар шилжүүлсэн нь тогтоогджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

"Эрдэнэт үйлдвэр" ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улстөрд нөлөө бүхий этгээдүүд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, Худалдаа Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар худалдах хууль бус шийдвэрийг гаргаж бусдад давуу байдал олгосон хэргийг АТГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан баг шалгасан. Шалгалтын явцад нэгэн ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, Монголбанкнаас 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд байгуулсан “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс АТГ-аас тус 100 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахыг тус компаниас шаарджээ. Уг шаардлагын дагуу Монголбанкны талаас гэрээг цуцалж, “Кью Эс Си” ХХК-иас үндсэн болон хүүгийн төлбөрийг төлүүлэх замаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Улмаар тус компани 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр сүүлийн төлбөр болох 61.8 тэрбум төгрөгийг шилжүүлснээр нийт 123.5 тэрбум төгрөгийн хохирол бүрэн төлөгджээ.

Монгол Улсад исламын шашны 60 гаруй сүм хийд, 20 гаруй сургууль байдаг
Монгол Улсад исламын шашны 60 гаруй сүм хийд, 20 гаруй сургууль байдаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.