Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: АН-ын шаардлагыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

СЕХ-ноос АН-ын шаардлагыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:

"АН-аас санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой хөндлөнгийн нөлөөлөл ордог байж болзошгүй үйлдэлтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ шаардлагаа АН-ын зүгээс СЕХ-нд ирүүлсэн. Энэ дагуу Нийслэлийн прокурорын газарт сонгуулийн ерөнхий хорооноос албан бичгээр хандсан. Мөн энэ бичгийн хувийг тагнуулын ерөнхий газарт хүргүүлж байгаа. Учир нь магадгүй энэ нь цаанаа сонгуулийн тухай хуулийг будлиантуулж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж үзэж байна. Сонгууль бүрийн өмнө санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай холбоотой, үнэн худал нь мэдэгдэхгүй олон нийтэд төөрөгдүүлсэн мэдээллүүдийг цацдагаа улс төрийн нам, эвсэл, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн өмнөөс болих хэрэгтэй. Яг үнэндээ санал тоолох төхөөрөмж урьд өмнө саналыг нэг тоогоор зөрүүлж байсан бодит баримтыг 2012 оноос хойш нэг ч удаа албан ёсоор гаргаж ирж байгаагүй" гэв.

"Хүүхдийн төлөө фонд"-д цугларсан хандивын мөнгийг төрийн санд шилжүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.