Африк тивийн Малави улсын засгийн газар хугацаа нь дууссан 19,610 тун АстраЗенека вакциныг устгажээ. Ингэснээрээ тус улсын эрх баригчид иргэдийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэв.
Африк тивээс анх удаа Малави улс ийнхүү шаардлага хангахгүй болсон коронавирусийн эсрэг вакциныг устгаж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага эхэндээ хугацаа нь дууссан вакциныг устгалгүй хадгалахыг зөвлөж байсан ч сүүлд зөвлөмжөө өөрчилж, зөвшөөрөх болсон юм.
Малави улс гуравдугаар сарын 26-ны өдөр Африкийн Холбооны шугамаар 102,000 тун АстраЗенека вакцин хүлээж авсныхаа 80 орчим хувийг ашиглажээ. Гэвч вакцины хадгалалтын хугацаа дөрөвдүгээр сарын 13-нд дуусч, хэрэглэж амжаагүй тунгууд үлдсэн аж. Тус улс Африкийн Холбооноос хуваарилснаас гадна Covax хөтөлбөрийн хүрээнд 300,000 тун вакцин хүлээж авсан байна.
Эх сурвалж: BBC