Хамт хоносон эрэгтэйгээ дээрэмдээд зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 19-20-нд шилжих шөнө 24 настай иргэн С гэгч нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна. Өргөдөлдөө "Шөнө хамт хоносон үл таних эмэгтэй өглөө гарахдаа миний биед хутга тулгаж биед байсан 350.000 төгрөг дээрэмдэж явсан" гэжээ.
Өргөдлийн дагуу шалгаж, хэргийн газраас шар өнгийн иштэй 50 см урттай хутга, хэрэглэсэн хоёр ширхэг бэлгэвч олсон байна. Мөн уг хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.