Мансууруулах бодис хэрэглэж байсан 8 иргэнийг саатуулсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэр, 16 дугаар хороо, Бэлхийн .... тоотод өчигдөр 23 цагийн орчимд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгахад, 21 настай эрэгтэй А, 21 настай эрэгтэй Б, 21 настай эрэгтэй М, 19 настай эмэгтэй Н, 21 настай эмэгтэй Г, 21 настай эмэгтэй Н, 29 настай эрэгтэй С, 16 настай эрэгтэй Н нарыг мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан байна.
Хэргийн газраас WOODS гэсэн бичигтэй 100 мл хэмжээтэй өнгөгүй хуванцар савтай бор хүрэн өнгийн шингэн зүйл, Сэлэнгэ ундааны 330 мл хэмжээтэй лааз олджээ. Мөн тус иргэдээс DRUG TEST-ээр шалгахад мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.