Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бельгийн элчин сайдын эхнэр Сөүл хотын дэлгүүрийн ажилтанд гар хүрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 7 секунд

БНСУ-д суугаа Бельгийн элчин сайдын гэргий дөрөвдүгээр сард дэлгүүрийн ажилтанг алгадсан гэх асуудлаас зайлсхийхийн тулд дипломат эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Бельгийн элчин сайд Питер Лескухье өмнө нь эхнэр Шян Сюэчюгийн өмнөөс уучлалт гуйж, "Дэлгүүрийн ажилтан эхнэрийг минь түргэн ааш гаргахад хүргэсэн байж магадгүй. Гэвч бие махбодийн хүчирхийлэл үйлдэх нь байж боломгүй зүйл учир уучлал гуйж байна" хэмээн мэдэгдэж байв.

Тэрбээр өөрийн инстаграмдаа Эхнэр маань энэ асуудалд чин сэтгэлээсээ харамсаж байгаа бөгөөд ийм боломж гарвал өөрийн биеэр уучлал гуйхыг хүсэж байгаа. Бид цагдаагийн байгууллагатай хамхэмээн бичлэг байршуулсан байна.

Гэсэн хэдий ч Сөүл хотын цагдаагийн газраас хийсэн мэдэгдэлдээ Шян Сюэчю дипломат дархан эрхээ эдэлсэн тул цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд орлцоогүй. Өмнөд Солонгос улсын гарын үсэг зурсан Венийн конвенцийн дагуу дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх халдашгүй дархан эрхтэй боловч сайн дураараа татгалзаж болох юм.

Болсон явдлыг тодруулбал, Сөүлийн нэгэн дэлгүүрийн ажилтан элчин сайдын эхнэрийн өмссөн хувцсыг хулгайлагдсан байж магадгүй хэмээн үзэж шошгыг нь шалгахыг хүсжээ. Хүрэм нь дэлгүүрийнх биш болохыг мэдсэн ажилтан англиар уучлал гүйсан боловч элчин сайдын эхнэр маргалдаж, улмаар гар хүрсэн байна.

Дипломат эрхээ ашиглах явдал бусад улс оронд ч маргаан дагуулдаг гэнэ. Өнгөрсөн жил АНУ-ын дипломатын эхнэр Анна Сакулас Британид өсвөр насны хүүгийн аминд хүрсэн гэх хэрэгт буруутгагдахаас зайлсхийхийн тулд халдашгүй эрхээ ашиглаж байжээ.

Эх сурвалж: CNN

УИХ-ын зарим гишүүд Туул голын эрэгт олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлага хүргүүлжээ
УИХ-ын зарим гишүүд Туул голын эрэгт олгосон 19 газрын захирамжийг цуцлах шаардлага хүргүүлжээ
 
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Цэнхэрийн халуун рашааны нөөц, Таван толгойн ДЦС-ын усан хангамжийн гадаргын усны нөөцийг баталжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.