Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд хотын хөгжлийн бодлого хариуцсан түр хороо байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн саналаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хариуцсан түр хороо байгуулахаар санал нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт тогтоолын төслөө өргөн барьжээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

"Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн саналаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хариуцсан түр хороо байгуулахаар санал нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт тогтоолын төслөө өргөн барилаа. Өнгөрсөн долоо хоногт Улаанбааатар хотын захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзаж тулгамдаж байгаа асуудлуудыг 2021-2024 оны хооронд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан. Энэ уулзалт бол УИХ-ын гишүүд, Засгийн газар, нийслэлтэйгээ гурвуул нэгдэн анх удаа хамтарч ажиллахаар болсон түүхэн уулзалт болсон" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Түр хороо бол УИХ-ын тухай хуульд зааснаар байнгын хорооны статустай адил хэмжээтэй ажилладаг. Энэ түр хороо гарснаараа ямар ач холбогдолтой вэ гэхээр УИХ-ын түвшинд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлаар гаргах шийдвэр боловсруулах, мөн гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих талаас түр хороо эрх мэдлийн хувьд албан бус бүлэг болоод бусад зохион байгуулалтаас өөр юм. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг яг барьж авна. Тулгамдсан асуудлуудыг УИХ-ын дарга базан "ТАВАН Т" гэж тодорхойлсон байгаа. Үүнд:

-Төвлөрлийг сааруулах,

-Түгжрэлийг арилгах,

-Төсвийн бие даасан байдлыг хангах,

-Татварын эрхтэй болгох,

Талцал хуваагдлыг эцэс болгох гэж томъёолсон байгаа" гэв.

Тусгай үүргийн нислэгээр 171 иргэн ирнэ
Тусгай үүргийн нислэгээр 171 иргэн ирнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.