Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд аадар борооны улмаас 14 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

Японы баруун нутгаар хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлэж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан 14 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхийг Японы Цаг уурын газрын мэргэжилтнүүд зөвлөжээ.

Вакаяма мужийн 12 мянга, Осака мужаас 2 мянга оршин суугч нүүх зөвлөмж авсан байна. Цаг уурын газрын мэдээлснээр, хэд хэдэн дүүрэгт нэг өдрийн дотор 100-200 мм хур тунадас унаж магадгүй байна. Мөн хур тунадасны хэмжээ өмнөд болон баруун өмнөд нутгийн налуу газраар нэмэгдэх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор цаг уурчид нам дор газруудад хөрсний нуралт, үерийн аюул нүүрлэх, гол мөрний усны түвшин нэмэгдэх, аянга цахилгаан, хүчтэй шуурга дэгдэж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад уриалжээ.

Л.Болдод
Л.Болдод "Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол" олгожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.