Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Италид усан доорх тосгон 70 жилийн дараа гарч иржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 27 секунд

Италийн зүүн хойд хэсэг дэх хиймэл нуурын усан доороос 70 гаруй жилийн өмнө усанд живсэн Өмнөд Тиролийн тосгоны балгас гарч ирсэн байна.

Резия даваанаас холгүй орших Курон Веноста суурин нь Альто-Адиже мужийн хамгийн том хиймэл нуур болох Резияг бий болоход 1950 онд усан дор бүхлээрээ орсон байна. Өмнө нь тэнд жижиг гурван хиймэл нуур байсан бөгөөд шинэ усан цахилгаан станцын үйл ажиллагааг хангах зорилгоор нэг далангаар нэгтгэх шийдвэр гарч байжээ. 1947-1949 оны хооронд даланг барьж байх үед суурингийн 150 гэр бүлийг нүүлгэжээ. Уг суурингийн барилгуудаас зөвхөн XIV зууны үеийн хонхны цамхаг л усан дээр ил үлджээ.

Далангийн засварын ажлыг 20 жилд нэг удаа хийдэг байна. Энэ үеэр усан санг юүлж, дахин усаар дүүргэдэг аж. Үүнээс гадна, Резия нь цорын ганц хиймэл нуур биш юм. Өмнө нь Альто-Адиже муж дахь өөр усан санг цэвэрлэх үед эртний суурин байсныг илтгэх археологийн нэлээд чухал олдворууд олдож байв.

Ерөнхий сайд: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгоно
Ерөнхий сайд: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.