Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын судалгааны аппарат Ангараг гараг дээрх анхны зургуудаа илгээв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

БНХАУ-ын “Tianwen-1” судалгааны аппаратын Ангараг гараг дээр авсан хоёр гэрэл зураг, хоёр дүрс бичлэгийг тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ танилцууллаа.

БНХАУ энэхүү аппаратаа Ангараг гараг дээр энэ сарын 15-нд газардуулснаар өөр гараг дээр анх удаагаа төхөөрөмжөө буулгасан юм. Уг аппаратын илгээсэн эхний хар цагаан гэрэл зурагт Ангарагнаа явагч “Zhurong” төхөөрөмжийн налуу замыг гаргийн гадаргуу руу буулгасан байгааг харуулжээ. Харин нөгөө өнгөт зурагт төхөөрөмжийн нарны хавтан, антеныг дэлгэсэн нь харагдаж байгаагаас гадна Ангарагийн гадаргуу дээрх улаан хөрс, чулуу нь тод үзэгдэж байна.

“Tianwen-1”-ийн илгээсэн хоёр дүрс бичлэгт төхөөрөмжүүд тойрог замын нислэгийн аппаратаас хэрхэн гарч буйг харуулсан байна. Тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1”-ийг Хайнань мужаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөжээ.

Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ
Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.