Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс Монгол иргэдийг энэ сарын 21-нээс эхлээд хилээрээ нэвтрүүлэхгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 58 секунд

Японы Засгийн газар лхагва гарагт коронавирусын тархалтыг зогсоох зорилгоор Монгол болон бусад зургаан оронд аялсан гадаадын иргэдийг нэвтрүүлэхийг хориглохоо мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдэл тавдугаар сарын 21-нээс хүчинтэй болох юм. Японд нэвтрэхийг хориглосон зургаан улсад Тайланд, Камбож, Шри Ланка, Сейшелийн арлууд, Сент-Люсиа, Зүүн Тимор, Монгол улс багтаж байна.

Мөн 14 хоногийн дотор эдгээрийн аль нэгэнд нь очсон гадаадын иргэдийг онцгой шалтгаангүй бол Японд нэвтрэхийг хориглох юм. Японы иргэд хязгаарлалтад хамаарахгүй. Энэтхэг, Пакистан, Непал, Мальдив, Бангладеш зэрэг гадаадын иргэд хилээр нэвтрэхийг хатуу хоригложээ. Тус улсуудад очсон Япон иргэдийг зургаан өдрийн тусгаарлах байранд байрлаж, шинжилгээнд хамрагдаж, халдвар авсан эсэхээ шалгуулна гэв.

Эх сурвалж: Kyodo news

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц