Хятадын Шэньжэнь хотод өчигдөр 350 метр өндөр барилга ганхаж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Тус хотын Онцгой байдлын газраас мэдээлснээр, уг барилга орон нутгийн цагаар 13 цаг 50 минутад ганхаж, иргэдэд чичирчийлэл мэдрэгджээ. Онцгой байдлын газрынхан газар хөдлөлтийн станцын мэдээллийг шалгасан боловч энэ үеэр хотод чичирхийлэл бүртгэгдээгүй байна.
Тэнгэр баганадсан барилга ганхсаны шалтгааныг одоогоор тодруулж чадаагүй байгаа бөгөөд барилгыг мэргэжлийн хүмүүс шалгаж байгаа гэнэ. "Сайге Даша" хэмээх 355.8 метр өндөр энэхүү барилгыг 2000 онд барьжээ. Газраас дээш 75 давхар, газар доор 4 давхартай байна.
Эх сурвалж: BBC
剛剛中午時分,位於深圳華強北,樓高73層的賽格電子大廈突然搖晃,原因不明也沒地震!樓宇內人群和樓下人群紛紛逃命! pic.twitter.com/aoixkH6OeY
— 風再起時【香港挺郭后援會3】 (@dZnJUCdo4FlZqgd) May 18, 2021