Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг бууруулах төсөлд 2022-2024 оны хооронд жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэл дэх авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Нийслэлийн удирдлагууд, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын сайд нар нийслэлд тулгамдсан асуудлыг танилцуулав. Эдгээрт үндэслэн Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг авах чиглэлээр тогтоолын төсөл боловсруулныг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа:

  • Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд 2022-2024 оны хооронд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгийн санхжүүлтийг улсын төсөвт тусгах,
  • Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, гадаадын зээл, тусламжийн төсөл арга хэмжээг холбогдох хуулийн дагуу хэрэгжүүлэхийг сайд нарт даалгасан. Одоогоор яриа хэлэлцээрийн түвшинд 250 гаруй сая ам.долларын зээл, тусламж яригдаж байгаа аж.
  • Хоёр дахь заалтын хүрээнд Улаанбаатар хотын авто замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны замын бүтээн байгуулалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад өгсөн. Энэ заалт нь нэгдүгээр заалтад тусгасан 420 тэрбум төгрөг болон хоёр дахь заалтын зээл, тусламжийн хөрөнгийн хэмжээнд шийдвэрлэгдэнэ.
  • Улаанбаатар хотод багтаамж ихтэй, шинэ төрлийн нийтийн тээврийн төсөл арга хэмжээг боломжит эх үүсвэрээр санхүүлэхийг даалгав. Энэ хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх асуудлыг тусгасан.
  • ДЦС III-ын дэд бүтцийг түшиглэн цахилгаан, дулааны тав дахь эх үүсвэрийг байгуулах ажлыг холбогдох сайд нар даалгав.
  • Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг тусгажээ. 
Супер модель Наоми Кэмпбелл 50 настайдаа охинтой боллоо
Супер модель Наоми Кэмпбелл 50 настайдаа охинтой боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.