Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын танилцуулсан Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хувь бууруулах дөрвөн жилийн хугацаад хэрэгжих төслийг хүргэж байна.
Иргэдээс авсан судалгаагаар замын хөдөлгөөний түгжрэл, үүнд нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын хүрэлцээ гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн ба 85 хувь нь түгжрэлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэжээ.
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ:
- Авто замын хөдөлгөөний хурд 13км/цаг, оргил цаг 8.9км/цаг (2020 оны байдлаар)
- Гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн (2010 онтой харьцуулахад)
- Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ний 10 хувьд хүрэхээр байна.
- Улаанбаатар хотын оршин суугч дунджаар өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна.
- Улаанбаатар хотын авто замын 78% нь түгжрэлтэй байна. 1 км замыг туулахдундаж хугацаа 10 минут байна.
Нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
- Багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх (metro, LRT)
- Нийтийн тээврийн парк шинэчлэлт
- Зам дэд бүтцийг сайжруулах
- Автомашины зогсоолыг нэмэгдүүлэх
Яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
- Явган зам, дугуйн замыг нэмэх
- Сургууль цэцэрлэгүүдийг барих
- Ачаа тээвэр логистикийг боловсронгуй болгох
Дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
- Хотын төвийн төвлөрлийг бууруулах
- Томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх
- Автомашины даатгал, хураамжийг бүсчилж тогтоох
- Дагуул хотуудыг хөгжүүлэх
Багтаамж ихтэй нийтийн тээврийг нэмэгдүүлэх буюу газар дээгүүр болон доогуур явах хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх шаардлагатай. Энэхүү ажлыг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлснээр түгжрэлийг 17-22 хувь бууруулна гэж тооцолжээ.
Автобусны парк шинэчлэлтийн ажлуудад:
- Байгальд ээлтэй 500-1,000 автобусны парк шинэчлэлт хийх
- 290 Автобусны зогсоолыг шинэчлэх
- 5,000 авто машины зогсоолыг шинээр байгуулах төлөвлөгөөтэй байна.
ГОЛ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ(2022-2024):
- Гол гудамж замын өргөтгөл – 82.43 км
- Хотын тойрог замын сүлжээ- 71.5 км
- Хороолол дундах холбоос зам- 70.26 км
- 6 нүхэн гарц
- 6 уулзвар, 7 гүүрний шинэчлэл
- Явган зам /98 км/, дугуйн зам /249 км
Үүний үр дүнд авто замын сүлжээний даац 35 хувь нэмэгдэж, түгжрэлийг 30-40 хувь бууруулна гэж тооцжээ.
- Нийтийн тээврийг хөгжүүлснээр нийтийн тээврийн зорчилтыг 33 хувь өсгөж, явган болон дугуйн зорчилт 3-5дахин нэмэгдэж, түгжрэлийг 17-22 хувь бууруулна.
- Гол замын сүлжээг нэмэгдүүлснээр авто замын сүлжээний даац 35 хувиар нэмэгдэж, хөдөлгөөний эрчим 30 хувиар өсөж, түгжрэлийг 30-40 хувиар бууруулна.
- Хот төлөвлөлтийг сайжруулж хувийн автомашинаар зорчих хөдөлгөөнийг 10-15 хувь бууруулна.
- Автомашины хэрэглээг 28 хувь бууруулна гэж тус тус тооцоолжээ.