Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

97-р сургуулийн 3 давхраас багш эмэгтэй унаж, нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнөөдөр өдрийн 12 цагийн орчимд 97-р сургуулийн багш иргэн Б нь 3 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан багш нь 97-р сургуульд монгол хэл, бичгийн багшаар ажиллаад 3 орчим жил болж байсан байна. Эх сурвалжуудын хэлснээр өнөөдөр багш нар сургууль дээр очиж ажиллажээ. Энэ үед монгол хэл, бичгийн секцийн багш нар сургуулийн барилгын 3 давхарт байрлах аврах шатны орчимд салхилах үед тухайн осол болсон байх магадлалтай байна. Гэхдээ талийгаач ямар шалтгааны улмаас 3 давхраас унасан гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин хамт ажиллаж байсан багш нартаа сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан гэдгээ хэлсэн гэдгийг эх сурвалж хэллээ. Осол болсны дараагаар талийгаач Б-г яаралтай эмнэлэгт хүргэн, хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч эмнэлэгт очсон хойноо нас баржээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Хэргийг харьяаллын дагуу БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.

Монгол Улс вакцинжуулалтаараа Израилийн араас 2 дугаарт бичигдэж эхэлжээ
Монгол Улс вакцинжуулалтаараа Израилийн араас 2 дугаарт бичигдэж эхэлжээ
 
“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
“Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт чадавхжуулах сургалтыг зохион байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.