Монгол Улсын коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил бусад орнуудыг бодоход харьцангуй сүүлд эхэлсэн ч гэсэн дархлаажуулалтаараа дэлхийд тэргүүлээд эхэлсэн сайхан мэдээ байна.
Тодруулбал, дэлхийн нийт улс орнуудыг иргэдээ вакцинжуулсан байдлаар нь ангилж үзэхэд манай улс Израилийн араас хоёрдугаар байранд жагсаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажлаа өнгөрсөн 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3 сарын хугацаанд нийт иргэдийнхээ 54 хувь буюу 1.5 сая гаруй хүнийг эхний болон хоёр дахь тунгуудад хамруулж чаджээ.
Хэдийгээр эхэндээ бага зэрэг вакцины татан авалтад саад учирсан ч гэсэн өнөөдрийн байдлаар нийт 2.4 сая тун вакцинаар иргэдээ дархлаажуулжээ.