Археологчдын баг эртний Египетийн булшнаас олдсон эд өлгийн зүйлд дүн шинжилгээ хийсний үе дүнд 3200 жилийн настай бяслагийг илрүүлжээ. Энэ нь дэлхийн хамгийн эртний бяслагны дээж байж магадгүй байна.
Бяслаг олдсон булш нь Каираас өмнө зүгт элсэн цөлд байрлаж байв. Каирын их сургуулийн профессор Ола эль-Агуизи ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа "1885 оноос хойш булш элсээр хучигдсан тул хэн ч булшны тухай мэдээгүй" гэжээ.
МЭӨ 13-р зуунд Египетийн Мемфис хотын захирагч, цэргийн штабын дарга Птахмесийн булшийг 2010 онд археологичдын баг дахин нээн илрүүлсэн байна. Булшнаас олдсон олдворуудын дунд “хатуу биетэй цагаан өнгийн зүйл” агуулсан ваар байжээ. Хэд хэдэн туршилтуудын дүнд үүнийг бяслаг болохыг олж мэдсэн байна.
Эх сурвалж: Big think