Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд 3000 жилийн настай муммигийн хоолойг амилуулав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

  Эрдэмтэд эртний Египетийн санваартны дуу хоолойг сэргээн бүтээжээ. Ингэхдээ электрон инженерүүдийн тусламжтайгаар хоёр зуун жил хадгалагдсан муммиг ашигласан байна. Лидс хотын үзэсгэлэнд байсан мумми болох Несямунын хоолой, дууны хөвчийн хэмжээсийг тооцоолохдоо компьютерийн томографийн шинжилгээний технологийг ашигласан гэнэ.

Эрдэмтдийн баг олон нарийн хэмжилт хийсний эцэст хиймэл хоолойг 3D болгон хөрвүүлэн Vocal Tract Organ хэмээх өвөрмөц электрон төхөөрөмж ашиглан дуу авиагаа бодитоор сонсож болохуйц болгожээ. Несямуны шинэ дуу хоолой нь түүний бодит үеийнхтэй төстэй гэж тооцоолсон бөгөөд, бие махбодь нь хэдэн мянган жилийн туршид хадгалагдаж үлдсэн тул хэр үнэн эсэхийг шалгах боломжгүй байна.  Несямуны сэргээсэн дуу хоолой хэзээ нэгэн цагт бүрэн өгүүлбэрээр ярьж чадах эсэх асуудалд эрдэмтэд хариулахдаа, "Ажиллаж тул хэзээ нэгэн цагт боломжтой болно" гэжээ.

Эх сурвалж: Big Think

Салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амь насыг нь хохироожээ
Салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амь насыг нь хохироожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.