Булган аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 16-н буюу өнгөрсөн ням гаригийн 04.55 цагт тус аймгийн цагдаагийн хэлтэст “Арвай зоогийн газрын орчимд манай аав ээжийг хутгалчихлаа” гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу шалгахад, тус сумын .. тоотод оршин суух 36 настай эмэгтэй Б-г тус сумын ...тоотод суух, 41 настай эрэгтэй Ү нь зүүн гар, хэвлий, цээжин тус газарт нийт 13 удаа хутгалж, амь насыг нь хохироосон байжээ. Тэд өнгөрсөн оны аравдугаар сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, албан ёсоор салсан байжээ.
Хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.