УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр цахимаар хуралдаж ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тавдугаар сарын 18-ны мягмар гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүн 2020.08.20-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
- Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлан;
- Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн (Засгийн газар 2021.04.01-нд ирүүлсэн);
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт (Засгийн газар 2021.04.01-нд ирүүлсэн).
2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
- Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
- Бусад.
4.Түр хорооны хуралдаан (Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий) 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд /хаалттай/:
- Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх явцад хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хууль зүйн болон санхүүгийн зөвлөх ажиллуулах тухай Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх тогтоолын төсөл;
- Бусад.
5.Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Бусад.
05 дугаар сарын 19-ний лхагва гарагт:
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ;
- Ажлын хэсэг байгуулах тухай.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
- Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр дүгнэлт;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.12-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх).
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Тавдугаар сарын 20-ны пүрэв гарагт 10.00 цагаас таван танхимаар биечлэн хуралдана:
- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;
- Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр дүгнэлт.
Тавдугаар сарын 20-ны пүрэв гарагт 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:
- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүн 2020.08.20-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг);
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг);
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.12-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх);
- Бусад.
Тавдугаар сарын 21-ний баасан гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:
- Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн (Засгийн газар 2021.04.01-нд ирүүлсэн);
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт (Засгийн газар 2021.04.01-нд ирүүлсэн);
- Ерөнхий сайдын мэдээлэл: Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.