Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутолгой төслийн зардал ковидоос шалтгаалан нэмэгдэх төлөвтэй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюутолгой төслийн зардлын хэтрэлт өндөр байгаа  талаар ажлын хэсгээс тодрууллаа. Түүний асуултад ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хариуллаа. Тэрбээр:

"Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж байгаа нь төслийн үр өгөөжийг бууруулж байгаа. Ялангуяа Засгийн газрын эзэмшил 34 хувьд ирэх ногдол ашиг авах хугацаа нь хойшилж байгаа. 2020 оны арванхоёрдугаар сард өгсөн санхүүгийн тооцооллоор ногдол ашиг бараг хэзээ ч авахааргүй дүр зурагтай байна. Нийт төслийн санхүүгийн тайлангаас харахаар 15 тэрбум ам.долларыг Монгол улсад санхүүгийн тайлан дээрээ зарцуулсан гэж байгаа. Одоогийн байдлаар 12 тэрбумын өртэй байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад анх 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан бол энэ зардал нь дор хаяж 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдээд байна. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан дахиж нэмэгдэх төлөвтэй байна гэсэн мэдээллийг хоёр хоногийн өмнө "Туркойз хилл" компани хөрөнгө оруулагчиддаа мэдээлсэн байна. Энэ тал дээр Засгийн газрын ажлын хэсгээс санал болгосны дагуу Оюутолгойн ТУЗ дээр тусгай хороо байгуулаад хөндлөнгийн шинжээч томилоод ажиллаж байна" гэв.

Б.Энхбаяр: Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын амь насыг хамгаалахад онцгой анхаар, захиалагчид баригдаагүй байгаа
Б.Энхбаяр: Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарын амь насыг хамгаалахад онцгой анхаар, захиалагчид баригдаагүй байгаа
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.