Цар тахлын улмаас Олимп, Паралимпын наадмыг цуцлахыг Японы эрүүл мэндийн ажилтнуудын эвлэл Засгийн газраасаа хүссэн байна. Олимпын үеэр сайн дураараа ажиллахыг эмч нарт уриалсан нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хэт ачаалалтай ажиллахаас аргагүй байдалд хүргэх юм.
Наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулах хэдий ч тамирчид болон тэднийг дагалдах олон мянган хүн нөхцөл байдлыг дордуулж болзошгүй гэдгийг эмч нар цохон тэмдэглэв. “Хэт ачаалаллын улмаас вакцинжуулалт зэрэг чухал ажилд эмч, сувилагч нар чадан ядан оролцож байхад Олимпын наадамд нэмж сайн дураараа гар бие оролцож суух боломжгүй" хэмээн эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдсэн байна. "Наадмыг цуцлах санаа тамирчдад хүндээр тусах хэдий ч хэн нэгэн энэ талаар хэлэх хэрэгтэй. Эмч нар дуу хоолойгоо өргөөсэй гэж бид хүсэж байна” хэмээн Засгийн газарт хандсан мэдэгдэлд дурджээ.