Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонконгийн оршин суугчид тэжээвэр яст мэлхийгээ “төөрүүлж“ байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

  Хонконгийн оршин суугчид Бурхан багшийн мэндэлсэн өдөр дөхөх тусам тэжээвэр яст мэлхийгээ гадаа орхих нь олширч байна. Зан үйлийн шинжтэй энэхүү үйл нь өршөөл үзүүлэх хэмээн яст мэлхийний хуяг дээр бичиж, гадаа орхидог байна.

  Тэжээвэр амьтныг чөлөөлөх нь буян хэмээн үздэг гэнэ. Тавдугаар сард яст мэлхий худалдаачдаас амьтан авах хүмүүсийн тоо эрс нэмэгддэг аж. Улаан чихтэй яст мэлхийний төрөл Хонконгоос өөр газар амьдрах чадваргүй тул далай цөөрөмд тавих нь орон нутгийн экосистем эвдэрч, улмаар иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм.  Хонконгийн оршин суугч Лай хэмээх эрийн мэдээлснээр, энэ жил гэрийнх нь гадаах ус зайлуулах хоолойноос 80 гаруй яст мэлхий олдсон гэнэ. Үүнээс 28 нь үхсэн байжээ. Судлаачид гэрийн тэжээвэр мэлхий ус зайлуулах хоолой, цөөрөм зэрэгт амьдарч чадахгүй тул хурдан үхдэг болохыг онцолжээ. 

Эх сурвалж: Independent

Ц.Магалжав: Допинг хэрэглэвэл 4 жил барилдуулахгүй гэж хуулийн төсөлд тусгаж байгаа
Ц.Магалжав: Допинг хэрэглэвэл 4 жил барилдуулахгүй гэж хуулийн төсөлд тусгаж байгаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд