Японы нэрт загвар зохион бүтээгч Кэнзо Такада агсны хувийн цуглуулгын 400 орчим урлагийн бүтээл, эд зүйлсийг үнэ хаялцан худалдаалав.
Хятадын Хан гүрний үед хамаарах, 2000 орчим жилийн настай модон морь /32 мянган евро/, Америкийн гэрэл зурагчин Уильям Эгглстоны бүтээл /36 мянган евро/ хамгийн өндөр үнэд хүрсэн байна.
“Kenzo” брэндийг үүсгэн байгуулсан К.Такада өнгөрсөн оны аравдугаар сард коронавирусний халдвар авсныхаа дараа 81 насандаа Парист таалал төгссөн юм. Түүний амьдралынхаа сүүлийн он жилүүдийг өнгөрүүлсэн гэрийн эд хогшил дунд зочны өрөөний томоохон чийдэнгийн бүрхүүл, буйдангаас гадна өөрийн гараар хийсэн бүтээлүүд багтжээ.