Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эллен Деженерес нэвтрүүлгээ зогсоохоо мэдэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

  АНУ-ын алдарт телевизийн хөтлөгч Эллен Деженерес 19 жил үзэгчдийн хүртээл болсон шоугаа 2022 онд дуусгахаар боллоо. Тэрбээр, “Уран бүтээлч хүнд төвөгтэй шийдвэр гаргах шаардлага гардаг. Энэ шоу нь хөгжөөнтэй, гайхалтай шоу хэдий ч миний хувьд сорилт байхаа больсон. Цаашид юу хийх талаар бодоогүй байгаа ч кино салбарт хүчээ үзнэ” гэжээ.

 “Эллен Деженересийн нэвтрүүлэг” нэвтрүүлгийн зураг авалтын багийн зарим гишүүн хууль бусаар ажлаасаа халагдсан болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах чиг хандлага байдаг тухай мэдэгдсэн байна. Энэ дуулиан шуугиан шоунд нөлөөлсөн ч нэвтрүүлгээ зогсоох шийдвэрт нь нөлөөлөөгүй гэдгийг Эллен Деженерес тайлбарласан гэнэ.

МАН-ын Хяналтын хороо Ц.Анандбазарын асуудлаар хуралдахаар болжээ
МАН-ын Хяналтын хороо Ц.Анандбазарын асуудлаар хуралдахаар болжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.