Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Их, дээд сургуульд элсэх босго оноо энэ жил 480 байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ их дээд сургуулиудын босго оноо болон ЭЕШ-ын тухай тайлбарлав.

БҮТ-ийн захирал Л.Ганбат:

  “Өмнөх оны төгсөгчдөөс 8,000 гаруй хүн шалгуулахаар бүртгүүлсэн. Өмнө нь ийм хэмжээний тоо гарч байгаагүй учраас учир шалтгааныг тодруулахаар google form ашиглан судалгаа авч байна. 2020 онд шалгалт өгөөд оноо нь хүрээгүйгээс шалтгаалж, дахин шалгалт өгч байх магадлалыг ч шалгаж байна. Гэхдээ насны ангиллыг авч үзвэл хамгийн дээд тал нь 58 настай хүн, 30-40 настай зэрэг олон жилийн өмнөх төгсөгчид ихээхэн бүртгүүлжээ. Тиймээс хувь хүний сонголт ингэж таарсан байх магадлал бий. Манай төвөөс судалгааг энэ долоо хоногт багтаан авч дуусна гэлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:

  “Энэ онд Их, дээд сургуульд элсэх босго оноо нь 480 байх юм. БШУЯ-наас тогтоосон босго оноог их,дээд сургуулийн консерциум дур мэдэн буулгаснаас, ЭЕШ өгөөгүй байхад нь оюутан элсүүлснээс болж, 7,200 оюутны асуудал яригдаж байгаа. Олон хүүхэд, эцэг эхчүүдийн хохироож буй бодит нөхцөл байдал үүссэн тул салбарын хэмжээнд зөв шийдэл олохын төлөө ажиллана. Хариуцлага алдсан их, дээд сургуулийн удирдлагуудтай хариуцлага тооцохын зэрэгцээ төлбөрөө төлөөд 2, 3 дугаар курст суралцаж буй оюутнуудад дахин боломж олгох ёстой гэж үзэж байна.

  ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр цуцлагдсан. Гэхдээ энэ нь 2021 оны Улсын төсөвт суусан Үндэсний боловсролын хүрээлэн барих ёстой 15 тэрбум төгрөгт том эрсдэл үүсгэж байна. ШУТИС-ийн удирдлагууд газрын болон барилга буулгах зөвшөөрлөө өгсөн байсан. Зураг төслүүдээ хийж, улсын төсөвт 15 тэрбум төгрөг суусан энэ объект баригдахгүй байх эрсдэл үүссэн. Чоно борооноор гэдэг шиг энэ асуудал яригдах үеэр ШУТИС-ийн удирдлагууд газраасаа өөр хүмүүст шилжүүлсэн байна. Манай яам улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн алдагдсан газрын тооллогыг хийж байгаа. Үүний үр дүнг удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй тайланг танилцуулах болнохэмээв.

Н.Учрал: Сонгууль болгоны өмнө нийгмийн даатгалын сангаар шоудахаа болих хэрэгтэй 
Н.Учрал: Сонгууль болгоны өмнө нийгмийн даатгалын сангаар шоудахаа болих хэрэгтэй 
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.