Өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр болон ХӨСҮТ-ийн эмч нарын баг очин өлсгөлөнгөө зогсоох тухай шаардлага хүргүүллээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
ЭМЯ, УОК-ын зүгээс нэг л зүйлийг хүсэж байгаа. Нэгдүгээрт хүний эрүүл мэнд, амь нас байх ёстой. Тийм учраас коронавирус халдварын энэ хүнд цаг үед эмч, эмнэлгийн ажилчдын зүгээс та бүхнээс өлсгөлөнгөө зогсоохыг гуйж байна. Дуудлагатай явж байгаа эмч нар нэг удаагийн дуудлагаасаа хугацаа алдаад ирж учирлаж гуйж байгаа юм гээд УОК-оос явуулсан албан шаардалагыг уншиж танилцуулах үеэр гишүүдийг дэмжигчид түүнийг нь эсэргүүцэн шуугиан дэгдээлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Өнөөдөр эрүүл мэндийн ажилчин, эмч хүн энд ирж байгаад гүн талархаж байна. Та бүхэнд нэг л зүйлийг хэлье. МАН-ын дээр сандайлаад суусан У.Хүрэлсүх гэдэг хүн Монгол улсыг ҮХЦ-гүй болгочихлоо, УИХ-гүй болгочихлоо, СЕХ-гүй болгочихлоо, хуульгүй болгочихлоо, төргүй болгочихлоо. Энэ асуудал коронагаас илүү Монгол оронд хүндрэл учруулах гээд байна. Ерөнхийлөгч болохын төлөө төрийг байхгүй болгож байгаа тэр хүнтэй эхлээд уулзаадхаач. Хэрэв тэгвэл бид уухайн тас тарахад бэлэн байна" гэв.