Одоогийн байдлаар нийслэлийн хүн амын 80 орчим хувь нь коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэжээ. Төлөвлөсний дагуу вакцины татан авалтууд хийснээр зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн иргэдээ бүрэн дархлаажуулах юм. Түүнчлэн 17 ба түүнээс доош насны хүүхдүүдийг вакцинжуулах асуудал яригдаж байгаа. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Олон оронд хүүхдэд хийсэн вакцины талаарх судалгаа гарч байна. Хэрэглэхийг зөвшөөрч эхэлбэл хүүхдүүдээ вакцинжуулна. Хамгийн өргөн судлагдаж байгаа нь Pfizer вакцин. Гадаад харилцааны сайдын хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой" гэв.
Л.Баттөр: Долоо, наймдугаар сард Pfizer вакцин ирвэл хүүхдүүдээ дархлаажуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.