Талбай дээр Ерөнхийлөгч Х.Баттулга очиж гишүүдийн байр суурийг нэг бүрчлэн сонслоо. Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар болж буй нөхцөл байдлыг нэг нам дарангуйллын шинжтэй байгаа талаар хэллээ.
Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, "МАН суулт зарлахаар гэр барьдаг. АН өлсгөлөн зарлаад байхаад майхан дэвсгэр ч оруулахгүй байна. Иймхэн зүйл дээр тэгш эрх харагдаж байна. Монголын ардчилал мөхөж байна. Нөхцөл байдал ийм болоод байхад эв нэгдлийг илэрхийлэгч бол та ямар нэг юм хийгээч. Бид үүнийг л хүсэж байгаа. Одоо 21 аймаг дахь АН-ын гишүүд нэгдэж босож байна"