УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суултаа үргэлжлүүлж байна. Суултад оролцоогүй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бүлгийн гишүүдээ эргэжээ.
Өлсгөлөн зарласан гишүүд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа бөгөөд онош тавьсан эмч нар Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Туваан нарын биеийн байдал тааруу, өлсгөлөн зарлахыг зогсоох шаардлагатайг хэлсэн билээ.