Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний нийт тоо 156 сая давжээ. НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсноор, өнгөрсөн оны байдлаар дэлхийн хүн ам долоон тэрбум 795 саяд хүрээд байгаа бөгөөд үүнээс 2 гаруй хувь нь халдвар авсан байна.
Халдвар авсан тохиолдлуудын тал гаруй хувийг АНУ(32.7 сая), Энэтхэг (21.5 сая), Бразил (15 сая), Франц (5.8 сая), Турк (5 сая ) гэсэн таван улс эзэлжээ. Харьцангуй хүн ам багатай ч халдварын үзүүлэлт хамгийн өндөр улсуудад Андорра (хүн амынх нь 17 хувь), Монтенегро (15.7 хувь) багтсан байна. Олон улс оронд халдварын гурав дахь давлагаа дэгдэж байгаа бол зарим улсад хэдийнээ дөрөв дэх нь дэгджээ