Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Ардчилсан нам 18.00 цагаас өмнө нэр дэвшигчээ шийд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

  Өнөөдөр улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх сүүлийн өдөр юм. СЕХ нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хянан хэлэлцээд, бүртгэх боломжтой эсэхийг тавдугаар сарын 8-нд мэдээлэх хуулийн заалттай. Үүний дагуу МАН У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдэн материалаа хүлээлгэн өгчээ. Харин Ардчилсан намаас С.Эрдэнэ болон Н.Алтанхуяг нарын материалыг хүлээн авах хугацаагаа хойшлуулж, зөвхөн нэг нэр дэвшигчийн материалыг хүлээн авна гэдгээ мэдэгдлээ.

  Харин ардчилсан намын гишүүд СЕХ асуудлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцсэнгүй, материалыг үг дуугүй хүлээж аваад бүртгэх эсэхээ тавдугаар сарын 8-нд хэлэх ёстой байсан гэв. Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар хийхдээ 18:00 цагаас өмнө АН аль нэг талдаа орж, нэг нэр дэвшигчийн материал ирүүлэхийг хүслээ.

Д.Ганбат: Сонгуулийн ерөнхий хороо ажлаа зөв хий
Д.Ганбат: Сонгуулийн ерөнхий хороо ажлаа зөв хий
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.