Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Сонгуулийн ерөнхий хороо ажлаа зөв хий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ардчилсан намаас Н.Алтанхуяг нэр дэвших материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Энэ талаар талууд байр сууриа илэрхийлсэн.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

  "АН-ын УИХ-ын бүлгийн гишүүн хүрэлцэн ирсэн байна. Бид ард түмний элч нар байна. СЕХ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Дөнгөж орж ирээд асуудал ярьж байхад хэдэн гишүүд нь гараад явчихлаа. Бүхэл бүтэн нам бүртгүүлэх гээд орж ирж байхад та нар ажлаа хийгээд сууж байх ёстой. Материалыг хоёуланг нь хүлээж аваад нягтал. Түүнээс өмнө танай нам хоёр болсон гэх мэт зүйл ярихаа боль. Нэг нам, нэг хүний дарангуйлал руу энэ улс орныг аваачихгүйн тулд СЕХ гэж байдаг. УИХ-ын арван гишүүн таны ярихыг зөндөө сонслоо. Та нар ажлыг ингэж хийж болохгүй. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа зөв хий. Цагаан дээр хараар бичсэн хуулиа хэрэгжүүлэхийг бид хянах үүрэгтэй. МАН хэдийгээр 65-уулаа ч гэсэн сонгуулиар дөчхөн хувийн санал авсан. Материал хүлээж аваад, нягтлах нь зүйтэй" хэмээв.  

Сонгуулийн ерөнхий хороо тайлбар хийлээ
Сонгуулийн ерөнхий хороо тайлбар хийлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.