Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёрын материалыг СЕХ хүлээн авсангүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

  Өнөөдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр сонгосон У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд хүргүүлсэн. Үүнийг хороо хүлээн авсан байна.

  Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж авсангүй. СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн хувьд Үндсэн хуулиар нэг намаас нэг л хүн нэр дэвшинэ гэж заасан учир АН-ын хоёр нэр дэвшигчийг бүртгэх боломжгүй хэмээн тайлбарлав. Иймд материал хүлээж авах хугацааг өнөөдрийн 18:00 цаг хүртэл хойшлууллаа. Үүнд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар эсэргүүцлээ илэрхийлж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг материалыг хүлээж авахгүй бол эндээс гарахгүй гэв.

Ц.Оюунгэрэл: С.Эрдэнэ луйвар хийж ялсан нь биднийг чирэгдүүлсэн
Ц.Оюунгэрэл: С.Эрдэнэ луйвар хийж ялсан нь биднийг чирэгдүүлсэн
 
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн  эзэн боллоо
“бест баззер 2026” барилдаанд аймгийн арслан М.Баяржавхлан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.