Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Спутник вакцины дараагийн тун хэзээ ирэх нь тодорхойгүй тул 20 мянган тунг хэрэглээгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник вакцин хийлгэнэ гээд дархлаажуулалт хийлгээгүй хүн цөөнгүй байгаа бололтой. Тиймээс Спутникийг хэзээнээс хийх вэ? гэсэн асуулт иргэдээс ЭМЯ-нд олноор ирж буй аж.

Энэ асуултад ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хариулт өглөө.
Тэрбээр, Улсын хэмжээнд 40 мянган тун Спутник вакцин оруулж ирсэн. Үүний 20 мянган тун нь улсын, талыг нь хувийн хэвшлийнхэн оруулж, төлбөртэй дархлаажуулалт эхэлсэн байх.

Улсын мэдэлд байгаа 20 мянган тун вакциныг хэрэглээнд нэвтрүүлээгүй байна. Учир нь дараагийн тун хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа учир хэрэглэж эхлээгүй байна. Байгаа вакцинаа иргэдэд хийгээд, хоёр дахь тунг хийх хугацаа болоход вакцин орж ирэхгүй тасалдаж болох эрсдэл бий учир одоогоор хадгалж байна.

О.Жаргалбаяр

Эрэн хайх, аврах ажиллагааны зориулалттай нисдэг тэрэгтэй боллоо
Эрэн хайх, аврах ажиллагааны зориулалттай нисдэг тэрэгтэй боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд