Энэтхэгт “COVID-19” халдварын нөхцөл байдал хүндрэх болсонтой холбогдуулан Их Британиас 1000 амьсгалын аппарат илгээхээр болжээ. Энэтхэгт ням гарагт халдварын улмаас 3689 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой мягмар гарагт цахимаар уулзана гэдгийг ажлын албанаас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Их Британиас Энэтхэг рүү 200 амьсгалын аппарат, 495 хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж илгээсэн байна.