Италийн Засгийн газар Ромын эртний Колизейд шинэ шал тавих төлөвлөгөөг баталжээ. Ингэснээр аялагчид нэгэн цагт гладиаторуудын тулалдаж байсан талбайд зогсож үзэх боломжтой болох юм.
Колизейд модон, хураагддаг шал тавих төслийг Соёлын сайд Дарио Франческин танилцуулжээ. Шалны загварыг Италийн “Milan Ingegneria” инженерингийн компани гаргахаар болсон байна. Ийнхүү шал тавих ажил 2023 онд дуусах төлөвтэй байна. Дарио Франческинийн мэдээлснээр, шал тавьснаар үзэгчид Колизейн гайхамшгийг төв хэсгээс нь харах боломж бүрдэнэ гэв.